Autel Evo Nano+ загварын дрон
Бид таньд Autel Evo Nano+ загварын дроныг санал болгож байна. Уг загвар нь анхлан суралцагчдад зориулсан шилдэг дроны нэгээр шалгарсан бөгөөд үнийн хувьд хямд боловч үзүүлэлт сайн дрон билээ.

Дроны үзүүлэлтээс дурдвал
1. RYYB – Red Yellow Yellow Blue камерийн мэдрэгч
Ногоон өнгийн оронд Шар өнгө мэдэрдэг мэдрүүр юм. Энэ нь RGGB өнгийн мэдрүүрээс гэрэл бага буюу шөнийн зураглалыг 40% аар илүү гэрэл мэдрэх чавдартай мэдрүүр юм. Иймд сүүдэртэй болон шөнийн зураглалын илүү тод буулгах болно. Энэхүү RYYB мэдрүүрийг өмнө нь бидний сайн мэдэх HUAWEI P30 pro, P40 pro утаснууд ашигладаг байгаа. RYYB технологи нь HUAWEI оюуны өмч юм байна.
2. PDAF + CDAF lens
PDAF (Phase Detect Autofocus) автоматаар фокуслах тенхологи бөгөөд одоогоор бидний хэргэлдэг ихэнхи камерууд энэ технологоор авто фокуслан ажилладаг аж. Энэ нь яаг л хүний нүд шиг биетийн зайг хэмжих аргаар фокусладаг бол CDAF (Contrast Detect Autofocus) нь бид гараар буюу мануалаар фокус өсгөхдөө дэлгэцэнд харагдаж буй дүрсийг хамгийн тод харагддагаар авдаг шиг өнгөний хамгийн их мэдээлэл агуулсан хэсэгээр фокус авдаг технологи юм. Энэ хоёр технологи нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай юм. Жишээ нь PDAF нь сул тал нь фокуслах хурд нь удаан бол CDAF нь сул тал нь фокусаа нэг газарт барих буюу дагаж фокуслах чадваргүй юм. Харин EVO Nano + нь энэ хоёр технологийг зэрэг дэмждэг линзтэй болсноор фокуслах хурд нь millisecond болж хурдтай хөдөлж буй биетийг илүү тод дүрслэх чадвартай болсон байна.



3. Ухаалаг нислэгийн горимууд
• FLICK – Хагас тойрог хэрбэрийн дүрс авах горим
• ROCKET – Эгц дээш хөрөх горим
• FADE AWAY – Урдаас хойш холдох горим
• ORBIT – Тойрог авах горим
4. MOVIE MASTER – Засвар хийх ухаалаг апп
Авсан дүрс бичлэгээ амархан засхаас гадна бэлэн загвар ашиглан дүрс авч болох юм байна.
5. Дагах горим – Dynamic Track 2.1
EVO Nano+ нь хүн, амьтан, машин гээд хөдөлгөөнт биет бүрийг дагаж нисэх юм.
6. Дрон их бие үндсэн үзүүлэлт:
– Бүрэн цэнгээрээ 28 минут хүртэл
– Дээд өндөр 800М
– Level 5 буюу 8,5м/с-10,5м/с салхинд нисэх чадалтай
– Далайн түвшинээс 4000М өндөрт нисэх сэнстэй
– 258 Gb хүртэл SD card дэмждэг
– Дээд хурд 54км/цаг
AutelRobotics брэндийн Албан ёсны төлөөлөгч
Триаксал ХХК / Triaxal LLC
Maxmall хойшоо модны 2-ын уулзварын зүүн талд
Утас: 9000-5559